“Mongolian Sidecar Moto Club” нь 2014 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа гишүүдэд үйлчлэх, ашгийн төлөө бус ТББ юм. Клуб нь бүх төрлийн мотоциклыг сайдкартай (шаахай буюу хажуугийн бүхээг) ашиглах, засварлах байдлаар “Сайдкар мотоциклын урсгалыг эх орондоо хөгжүүлэх” зорилгын хүрээнд
“Клубийн гишүүдийн эрх ашгийг хамгаалж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөд дэмжлэг үзүүлэх”,
“Хуучны ховор болон орчин үеийн Сайдкар мотоциклыг цуглуулах, сэргээн засварлах, олон нийтэд сурталчлан таниулах”,
“Хүүхэд залуучуудын техникийн мэдлэгийг дээшлүүлэх, сургалт семинар, үзэсгэлэн зохион байгуулах”,
“Гадаад дотоодын аялал жуулчлалын хөгжилд хувь нэмэр оруулах, олон улсын ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллах, туршлага солилцох”,
“Мото клубийн талаарх олон нийт, нийгмийн сөрөг хандлагыг эерэг хандлагаар өөрчлөх” зэрэг зорилтуудыг өмнөө тавин ажиллаж байна.
Сайдкар мотоцикл нь бусад мотоциклын төрлүүдээс туулах чадвар, даац, цаг уурын дурын нөхцөл байдалд аялах, гэр бүл болон найз нөхдийн хүрээнд ашиглагдах боломжтой аюулгүй байдал илүүтэйгээр бусад төрлийн мотоциклуудаас ялгагддаг.