Клубийн гишүүнээр клубийн зорилго, үзэл санаа, үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч, дэмжиж буй, хуулийн хариуцлага хүлээх чадвар бүхий Монгол улс болон бусад улсын 18 нас хүрсэн, А ангиллын жолооны үнэмлэхтэй эрэгтэй хувь хүн элсэж болно.
Дэмжигч гишүүнээс бусад бүх гишүүн өөрийн эзэмшлийн мотоциклтой байна. Гишүүний эзэмших мотоциклд хязгаарлалт тавихгүй. Гишүүн нь ямар ч төрлийн мотоцикл эзэмшигч байсан сайдкар буюу хажуугийн бүхээг зүүж олон нийтийн арга хэмжээнд оролцоно.
Клубийн гишүүн клубийн буюу нийтийн ашиг сонирхлыг хувийн ашиг сонирхлоос тэргүүнд тавьж клубийн гишүүдтэй эвтэй, ахан дүүсийн найрсаг холбоотой байна.
Клубийн гишүүнээр насан туршийн хувьд нэг удаа элсэх боломжтой ба клубийн гишүүнээр дахин элсэх боломжгүй байна.
Клубийн гишүүн нь өөр бусад мото клубийн жинхэнэ гишүүн байж болохгүй.
Клубийн гишүүнээс татгалзах эрх гишүүдэд нээлттэй байна.
Клубийн нийт гишүүд клубийн байнгын үйл ажиллагаанд заавал хамрагдах үүрэг хүлээнэ.
Клубийн жинхэнэ гишүүнээр элсэх хүсэлтээ дараах формыг бөглөж ирүүлнэ үү
Клубийн колорсоос бусад клубийн эмблем, лого, нэр бүхий хувцас өмсөх.
Клубийн үйл ажиллагаанд оролцох эрхтэй
Клубийн дэмжигч гишүүн нь HONORARY MEMBER, SUPPORT MEMBER байж болно