240 хүүхдэд бэлэг тараав. Клубийн үйл ажиллагааг дэмжиж хамтран ажилласан Baadan Brand, Дүүрэн багаж болон идэвхи санаачлагатай оролцсон клубийн нийт гишүүддээ баярлалаа.
Хамгийн гол нь бидний бэлгийг хүлээн аваад хөөрхөн баярлаж байгаа бяцхан үрсдээ баярлалаа. Та бүхний минь ирээдүй гэрэл гээгээтэй, жаргал дүүрэн байх ерөөлийг өргөн дэвшүүлэе. Хүүхэд бүхэн жаргалтай байг.
"Монголын Сайдкар мото клуб" "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо"-той хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд урам хайрлан нэг өдрийг хамт өнгөрүүлэв.
Тус үйл ажиллагаанд оролцсон клубийн гишүүд болон найзууддаа баярлалаа.
Монголын хараагүйчүүдийн холбооны дэргэдэх "Эмэгтэйчүүдийн зөвлөл"-тэй хамтран хүүхэд багачуудаа баярлуулж аз жаргалтай цаг хугацааг хамтдаа өнгөрөөлөө.
Эмэгтэйчүүдийн зөвлөлийн цаашдын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсэн ерөөе.
Тус үйл ажиллагаанд оролцсон клубийн гишүүд болон найзууддаа баярлалаа.
2022 оны 12-р сарын 29 ны өдөр Mongolian Sidecar MC-н гишүүд эрдэм төвөөр зочлон авьяаслаг бяцхан үрсийнхээ мэндчилгээг хүлээн авч шинэ жилийн баяр хүргэхийн зэрэгцээ эрдэм төвийн авьяаслаг багачууддаа болон 200 орчим бяцхан үрсэд клубийн зүгээс гарын бэлэг өгч баярлууллаа.
Эрдэм төвөөр зочлох үйл ажиллагааг маань дэмжин хамтран ажилласан (ном, хичээлийн хэрэгсэл, тоглоом, хувцас зэргийг цуглуулан хандивласан) дараах байгууллага, хамт олонд талархлаа илэрхийлж санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэх ерөөлийг өргөн дэвшүүлье.
1. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн
Б.Ү.С илтгэх урлаг, парламентын мэтгэлцээний клуб
Улаан загалмай клуб
S-R клуб
Хүмүүн урлагийн клуб
Innovengers клуб
W.O.B клуб
2. Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн
Гэмтэл согог судлаач клуб
Та бүхэнд шинэ оны мэнд хүргэж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Сайхан баярлаарай!
"Монголын Сайдкар мото клуб" "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо"-той хамтран ажилладаг бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд мотоцикл унах, сундлуулж явах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд урам хайрлан нэг өдрийг хамт өнгөрүүлэв. Энэхүү үйл ажиллагааг дэмжиж хамтран оролцсон гэр бүл, найз нөхөддөө болон Яммидаа талархаж байгаагаа илэрхийлэе.